“Зам тээврийн салбарын нэгдсэн платформ”-ыг хөгжүүлэх хамтарсан уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-09-28 10:43:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт-Ухаа” ОУНБ-д “Зам, тээврийн салбарын нэгдсэн платформ”-ын товч танилцуулга, нэгдсэн платформоос салбарын статистик мэдээлэл, нээлттэй өгөгдөл, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэдэг портал хуудсыг хөгжүүлэх талаар мягмар гарагт уулзалт боллоо.

 

Тус уулзалтад ИНЕГ, ЗТХЯ-ны ТНБД, БТГ, ИНБХЗГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, төслийн баг Интерактив ХХК-ийн төлөөлөл болон ИНЕГ, ИНҮТ-ын харьяа газар, алба, нэгжийн удирдлага, менежерүүд оролцсон байна.

 

“Зам, тээврийн салбарын нэгдсэн платформ”-д энэ салбарын статистикийн мэргэжилтнүүд өөрсдийн дата мэдээллийг оруулах бөгөөд онол, аргазүйн мэдээллийг програмчилж буй хэлбэр юм байна. Мөн төрийн болон бизнесийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бизнесийн байгууллагуудыг төрөөс ямар мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлох давуу талтай.

 

Мөн статистик мэдээллээс гадна мэргэжлийн нэр томьёонуудыг монголоор болон олон улсын нэршил, орчуулга, тайлбар мэдээллийн хамт оруулснаар ямар нэгэн алдаа, андуурал гарахаас сэргийлнэ. Түүнчлэн салбараа хөгжүүлэх шинэ санал, санаачилга, боловсон хүчний болон техник технологитой холбоотой шинэ мэдээ мэдээллийн баазыг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой, иргэд болоод бизнесийн салбарынханд төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбарчилсан үйл ажиллагааг нэвтрүүлж байгаа юм.

Related news