М.Цэлмэг өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-29 15:06:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын ДАШТ-д оролцсон Дархан-Уул аймгийн харьяат Мягмарын Цэлмэг охин 9-10 насны ангилалд ижил оноотой III-IV байрыг хуваан эзэлж, коэффициентийн ялимгүй дутуугаар медальт 4 дүгээр байрт шалгарч хүрэл медаль хүртжээ.

 

Гүрж улсын Батуми хотноо болсон уг тэмцээнд Монгол Улсаас 27 өсвөрийн шатарчид амжилттай оролцсон бөгөөд тус медаль нь энэ удаагийн ДАШТ-ээс Монгол Улсын авсан цор ганц медаль юм.

 

М.Цэлмэг нь Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга бөгөөд өсөх ирээдүйтэй шатарчдын нэг гэдгээ ийнхүү баталлаа. 


Related news