СҮХБААТАР: Хээрийн түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-29 15:12:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Хөшөөт гэдэг газар 9 дүгээр сарын 28-ны өдөр түймэр гарлаа гэх дуудлага аймгийн ОБГ-т 12 цаг 42 минутад иржээ. Улмаар нийт 11 цагийн дараа түймрийг бүрэн унтрааж чадсан байна.

Тодруулбал, түймрийг унтраахаар Онцгой байдлын газар, Хилийн 0184 дүгээр анги, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, малчин иргэд нийт 73 хүн, 9 автомашин ажиллаж, тухайн өдрийн 22.40 цагт түймрийг цурамд оруулж, 23.56 цагт бүрэн унтраажээ.

Түймрийн шалтгаан нөхцөл болоод хохирлын хэмжээг тогтоох ажлын баг газар дээр нь ажиллаж байгаа гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ. Мөн намрын хуурайшилтын цаг хэлсэнтэй холбоотойгоор ард иргэдийг хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.  

Related news