ОРХОН: ЭМЯ, БОЭТ хамтран “Төрөлжсөн мэргэжлийн сувилагч”-дыг бэлтгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-03 15:34:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА олон улсын байгууллага, БОЭТ хамтран Төрөлжсөн мэргэжлийн сувилагч-дыг бэлтгэж эхэллээ.


БОЭТ нь яаралтай тусламж болон эрчимт эмчилгээний сувилахуйн чиглэлээр төрөлжсөн мэргэшил олгох сургалт явуулах эрхийг өнгөрсөн онд авсан юм. Үүний хүрээнд  21 аймгаас анх удаа төгсөлтийн дараах сургалтыг эхлүүлээд байна.


Мэргэшил олгох сургалтад БОЭТ, Баян-Өндөр мед, Эрдэнэт Медикал болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 20 гаруй сувилагч хамрагдаж байна. 


Сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар удирдаж байгаа бөгөөд онол, практик хосолсон хэлбэрээр гурван сар үргэлжлэх юм. 


Орон нутагт төрөлжсөн мэргэшлийн сувилагч бэлдэж эхэлснээр заавал Улаанбаатар хотыг зорьж урт хугацааны сургалтад хамрагдах шаардлагагүй болж, орон нутагтаа, ажлын байран дээрээ мэргэших боломжтой болж байгаагаараа онцлог юм.   

Related news