НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-нд багтааж бүртгүүлснээр урамшуулал, сугалаанд хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-03 15:41:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын энэ оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн татварын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас мэдээлж байна.


Энэ оны 9 дүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа уншуулж 10 дугаар сарын сугалааны шууд тохиролд идэвхтэй хамрагдахыг мэдэгдэж байна. Сугалааны шууд тохирол 10 дугаар сарын 12-нд болно. "Ebarimt аппликейшн"-ы сугалаа цэс шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой болжээ. 


Related news