Тариалсан улаанбуудайн 42.1 хувийг хураалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-05 07:51:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.


Улсын хэмжээнд одоогоор 151.3 мянган  га-гаас 170.9 мянган тонн үр тариа хураагаад байна. Үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал, 23.7 мянган га-гаас 12 мянган тонн тосны ургамал хураан авчээ. 

Related news