Мастерсын ДАШТ-ий эхний өдөр 2 бөх хүрэл хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-05 14:30:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн ахмад буюу мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт /2022.10.04/ Болгарын Пловдив хотод эхэлж, Монголын багаас 2 бөх хүрэл медаль хүртжээ.

 

Эхний өдөр В буюу 41-45 насны ангиллын 78 кг жинд спортын мастер Лхагвасүрэнгийн Урианхай, Е буюу 56-60 насны ангиллын 62 кг-д Цогтсайханы Мягмар нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо.






Related news