ГОВЬ-АЛТАЙ: Спорт авиралтын төвийн тэмцээнд 80 гаруй сурагч өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-12 14:25:43

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн “Олимп” спорт авиралтын төв дугуйлан энэ оны гуравдугаар сараас хичээллэж, сумын сурагчид хамрагдаж эхэлсэн.


Тэгвэл “Олимп” спорт авиралтын төвийн дугуйлангийн тамирчин сурагчдын намрын сорилго тэмцээн аравдугаар сарын 10-ны өдөр болж, давхардсан тоогоор нийт 82 тамирчин сурагчид тэмцээнд оролцжээ. Энэхүү тэмцээнд тамирчид дөрвөн насны ангиллаар, спорт авиралтын хурд болон техникийн төрлүүдээр өрсөлдөж хэн, юу сурч мэдсэнээ дасгалжуулагч багш, хамт олондоо үзүүлсэн тухай тус клубээс мэдээлэв. 

Тус дугуйлангийн бага ангийн сурагчид энэ сарын 16-наас хичээллэж эхэлсэн бол дунд ангийн сурагчид хоёрдугаар сарын 14-нөөс ерөнхий биеийн тамирын бэлтгэлд гарч, гуравдугаар сарын 12-ноос уулын бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдыг танилцуулвал, 

I-V анги /нийт 42 сурагч/ 

Эрэгтэйд:

5А ангийн сурагч С.Энхбат,

4А ангийн сурагч Б.Төгсжаргал

4А ангийн сурагч Б.Отгонбаатар

Эмэгтэйд: 

4А ангийн сурагч М.Удвал,

3А ангийн сурагч Д.Мөнгөн

4А ангийн сурагч Б.Сэлэнгэ нар тус тус эхний 3 байрт,

VI-VII анги /16 сурагч/

Эрэгтэйд:

6А ангийн сурагч Г.Хурхангал

6А ангийн сурагч М.Төрболд

5А ангийн сурагч С.Энхбат,

Эмэгтэйд:

7А ангийн сурагч Д.Нарансолонго

4А ангийн сурагч М.Удвал

7Б ангийн сурагч А.Номин-Эрдэнэ нар тус тус эхний 3 байрт,

VIII-IX анги /12 сурагч/

Эрэгтэйд:

8А ангийн сурагч Г.Отгонбилэг

8А ангийн сурагч Б.Даваажаргал

9А ангийн сурагч Б.Цогхүү,

Эмэгтэйд:

9А ангийн сурагч Э.Халиунаа

8Б ангийн сурагч Б.Туулайхүү

9Б ангийн сурагч Б.Анударь нар тус тус эхний 3 байрт,

X-XII анги /12 сурагч/

Эрэгтэй /хурдны төрөл/

11А ангийн сурагч Б.Итгэл

11 А ангийн сурагч Б.Батчулуун

11А ангийн сурагч Г.Хурхарцага,

Эрэгтэй /техникийн төрөл/

11А ангийн сурагч Б.Итгэл

11А ангийн сурагч Б.Батчулуун

9Б ангийн сурагч Г.Отгонбилэг

Эмэгтэй /техникийн төрөл/

9А ангийн сурагч Э.Халиунаа

8Б ангийн сурагч Б.Туулайхүү

11А ангийн сурагч Б.Азбаяр нар тус тус эхний байрт шалгарчээ. Ангилал бүрт эхний  хоёр байр эзэлсэн өсвөрийн тамирчид дээд насны ангилал руу өгсөж оролцох эрх авч өрсөлдсөнөөрөө онцлогтой болсон тухай “Олимп” спорт авиралтын төвөөс танилцуулав. 

Сонирхуулахад, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийн "Олимп" спорт авиралтын төв нь 2019 оны аравдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн билээ.


Related news