СЭЛЭНГЭ: Төрийн албаны ерөнхий шалгалт амжилттай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
otgontsetseg@montsame.mn
2022-10-14 17:01:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн Төрийн албаны ерөнхий шалгалт Сэлэнгэ аймагт амжилттай үргэлжилж байна.

 

10 дугаар сарын 14-ний өглөөний 08.30 цагаас эхэлсэн энэ удаагийн шалгалтад Сэлэнгэ аймагт 156 иргэн орохоор бүртгүүлжээ.

 

Нийт бүртгүүлсэн дээрх иргэдээс эхний 1, 2, 3-р ээлжинд шалгалтад орох 96 иргэнээс 75 иргэн шалгалтаа өгсөн байна.

 

Эдгээр иргэдийн ирц 78.1 хувьтай явагдаж, үүнээс 22 иргэн тэнцсэн аж.

 

Тус аймагт явагдаж буй уг шалгалт 5 ээлжээр болох юм. Төрийн албаны ерөнхий шалгалт оройны 21.10 цаг хүртэл үргэлжилнэ.

Related news