ТӨВ: Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын эхний өдөр 22 иргэн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-15 10:38:04

Төв /МОНЦАМЭ/ Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалт өнөөдөр 08.30 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Төв аймгийн хэмжээнд шалгалтад орохоор 152 иргэн бүртгүүлсэн байна.


2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтад нийт 104 иргэн оролцохоос 85 буюу 81.73% нь оролцлоо. Ерөнхий мэдлэгийн шалгалтын дүнгээр нийт оролцогчдын 29 буюу 34.11% нь тэнцсэн бол Монгол хэл бичгийн болон Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 22 оролцогч буюу 25.88% нь тэнцжээ.


Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ерөнхий шалгалтад бүртгэгдсэн иргэд зөвхөн орон нутгийн нөөцөд бүртгэлтэй байдаг байсан бол 21 аймгийн хэмжээнд бүртгэлтэй болсноороо онцлог хэмээн албаныхан хэлж байна. Ингэснээр Төрийн албаны нөөцөд байгаа тохиолдолд Монгол Улсын өнцөг булан бүрээс тусгай шалгалтад оролцох эрх нь нээлттэй болох юм.  Түүнчлэн уг шалгалтыг улирал бүр авч нөөцөө бүрдүүлдэг болсон талаар албаныхан хэллээ.   


Шалгалт зохион байгуулах салбар комисст 5, дэд ажлын багт 8 албан хаагч үүрэг гүйцэтгэж, бэлтгэл ажлын төлөвлөгөөний 21 арга хэмжээг бүрэн ханган ажиллаж байна гэв. 

Related news