БАЯНХОНГОР: Цэргийн алба хаах залуусаа албанд нь үдэх үйл ажиллагаа боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-10-17 11:46:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд, ар гэрийнхэн нь үдэн гаргах ажиллагаа Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр /2022.10.17/ боллоо. 

Цэрэг хүний тэсвэр хатуужил, эх орноо хайрлан, батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон гэр бүлийнхэн нь үдэн гаргаж өгөв. 

Баянхонгор аймгийн 20 сумаас хугацаат цэргийн албанд  өнөөдөр мордож буй залуус  Өмнөговь, Баянхонгор аймгийн дугаар ангиудад алба хаана. Харин маргааш /2022.10.18/ Улаанбаатар, Өвөрхангай аймгийн дугаар анги нэгтгэлд алба хаах залуус нутгаасаа мордох юм.