БУЛГАН: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд 98 төсөл, арга хэмжээ тусгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-18 21:13:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлаад байна. Аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналын дагуу 98 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнээс 21 төсөл, арга хэмжээг энэ оноос ирэх жил үргэлжлүүлэн хийх, 77 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх юм. Шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35, орон нутгийн төсвөөр 42 төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 126,8 тэрбум хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

            Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалт буурах, орон нутгийн төсвийн ачаалал нэмэгдэх, жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт орох эрсдэл байгаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Г.Давааням хэллээ.

Related news