ХОВД: Малчдад мал, мах борлуулах хэрэгцээ их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-19 11:57:16

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил бэлчээрийн ургамлын гарц муу байгаагийн улмаас малчдын дийлэнх нь мал, мах борлуулах хэрэгцээ өндөр байгааг хэллээ.


“Малчид
 оюутан хүүхдийн сургалтын төлбөр төлөх, идэж уух, өмсөх зүүхээ бэлтгэхэд мөнгө хэрэгтэй. Цөөн тооны малтай үлдээд, бусад малаа нядлаад мөнгө болгож хадгалбал дахиад мал худалдан авах боломж бий.


Цагаан зудаас илүүтэй харын зуд хэцүү гэж ахмад малчид ярьдаг. Энэ жил хаа сайгүй малчид зуншлага тааруу болсон учир малаа борлуулж, цөөлье гэсэн бодолтой байх шиг байна. Гэхдээ одоогоор мал, махны үнэ хямд, тогтвортой бус байгаа нь малчдад тулгамдсан асуудлын нэг болж байна.  


Эх орны үйлдвэрүүд 1 кг мах 5500 төгрөгөөр авья гэдэг. Малчид харин 6500-7000 төгрөгийн үнээр өгье гэж боддог.  Малчид өөрсдөө аймаг руу оруулаад борлуулъя гэсэн ч бэрхшээлтэй, малчны хотноос ченжүүдэд мал
нийлүүлэхэд хямд. Алтай суманд л гэхэд, хонь 100-110 мянган төгрөг, төлөг 80-90 мянга, шүдлэн 45 мянга, эм ямаа 60-65 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байна.

Төр бодлогоор мал, мах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулж, нэгдсэн  журмаар зохицуулах хэрэгтэй” гэж зарим малчин санал уламжиллаа.

Related news