ХОВД: Цаст-Алтай цогцолбор сургууль “Итгэлтэй утас”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-20 09:36:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль дээр сүлжээ харгалзахгүй үнэгүй ярих боломжтой суурин утас болох "Итгэлтэй утас" байршуулжээ. 


Ийнхүү сургуульд тус суурин утас тавигдсанаар сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээ багасаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.  


Уг ажлыг Монголын цахилгаан холбоо компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот болон зарим аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэдийнэ "Итгэлтэй утас"-ыг байршуулсан аж. 

Сурагчид хичээлээсээ тараад эцэг, эх, асран хамгаалагчаа үүдэнд ирсэн байна уу гэж шалгаад, ирээгүй байвал суурин утсаар залгадаг. Өдөрт дунджаар 30-40 хүүхэд суурин утсаар үйлчлүүлж байна гэх судалгаа мэдээллийг эх сурвалжууд хэлж байна. 


"Итгэлтэй утас" байршуулах ажлын хүрээнд цаашид мөн орон нутгийн албан байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллана.   

Related news