ХОВД: Иргэдээс ирж буй санал гомдлын дийлэнх нь СӨХ-той холбоотой асуудал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-27 09:37:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон бусад албаны төлөөлөл энэ сарын 26-нд Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны эзэдтэй уулзав.  

Уулзалтын үеэр СӨХ-ны үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
 


Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа долоо хоногийн пүрэв гараг бүр иргэдийг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж буй. Иргэдээс ирж буй санал гомдлын дийлэнх нь СӨХ-той холбоотой асуудал байгаа юм. Иймээс эхний ээлжинд СӨХ-ны эзэдтэй уулзаж, санал солилцсон нь энэ юм.   

Өнөөдрийн байдлаар Ховд хотод нийт 11 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч орцны хог ачих, цэвэрлэх, үүнд тохирсон тодорхой хэмжээний хураамж авахаас хэтрэхгүй байгааг албаныхан онцолж байна. Цаашид анхаарч шийдэх асуудал, хийх ажлын саналаа ойрын хугацаанд нэгтгэн ирүүлэхийг зөвлөжээ. 

Related news