ХОВД: "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-31 14:47:23

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймагт өнөөдөр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо.


Үйл
ажиллагааг нээж тус аймгийн Засаг дарга Э.Болормаа үг хэлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Тус үйл ажиллагаанд аймаг, сумдын Засаг дарга болон 17 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцож байна. Энэ үеэр иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ховд аймагт хүнсний чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлдвэр үйлчилгээ явуулдаг 538 аж ахуйн нэгж бий. 


 

Related news