БУЛГАН: Хутаг-Өндөр суманд эрэн хайх, аврах салбартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-31 14:36:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбар өнөөдөр нээлтээ хийлээ. Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарын албаны хүмүүс болон Онцгой байдлын газрын алба хаагчид нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар Хутаг-Өндөр болон хил залгаа сумдын ард, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах боломж бүрдэж байна. Эрэн хайх, аврах салбар нь Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Тариалан суманд хүрч үйлчлэх юм. Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар салбарын байрны асуудлыг шийдэж, 30 сая төгрөгөөр бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Related news