ТӨВ: “Ахмадын цом-2022” үндэсний шагайн харвааны тэмцээний цомын эзнээр Төв аймгийн баг тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-01 09:08:32

Төв /МОНЦАМЭ/ “Ахмадын цом-2022” үндэсний шагайн харвааны цомын тэмцээн 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод боллоо.

Тус наадамд Монгол Улсын Гарамгай мэргэн Н.Төмөрбаатар ахлагчтай Төв аймгийн баг түрүүлэн цом гардан авлаа. Энэ баг нь энэ жилийн Улсын их баяр наадмын ахмадын харваанд мөн Улсын аварга болсон. Түүнчлэн Монгол Улсын Дархан мэргэн, гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ ахалж байх үедээ Ардын хувьсгалын 100 101 жилийн үндэсний их баяр наадамд түрүүлсэн, хоёр удаа улсын аваргаар түрүүлж, мөнгө, хүрэл медаль авч байсан амжилттай.

Төв аймгийн хэмжээнд 120 гаруй ахмад харваач байдаг байна.


Уг тэмцээнийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын үндэсний спортын нэгэн төрөл болох шагайн харвааг нийтэд дэлгэрүүлэх, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор Монголын Шагайн харвааны холбооноос зохион байгуулсан юм. 

Монголчууд үр хүүхдийнхээ оюун ухаан, ухамсар сэтгэлгээг нь хөгжүүлэх, хамтач, нийтэч, нөхөрсөг зан харьцааг эрхэмлэн хүндэтгэж сургах олон талт ач тусыг үндэслэн, өв соёл уламжлалаа өвлүүлэх үүднээс өөрсдийн өвөрмөц нүүдэлчдийн тоглоом наадгайг зохион, уламжлан хөгжүүлсээр иржээ.

Related news