ХОВД: Малчид 68 мянга гаруй тонн байгалийн хадлан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-02 09:54:06

Ховд /МОНЦАМЭ/.  Энэ жил Ховд аймагт наймдугаар сарын 1-ний өдрөөс хадлан бэлтгэлийн ажил эхэлсэн.


Аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу малчдын түвшинд 58600 т
онн байгалийн хадлан, 3000 тонн гар тэжээл, 8000 тонн хужир шүү бэлтгэх учиртай.

Аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар байгалийн хадлан 68864.7 тонн, гар тэжээл 2114.5 тонн, хужир шүү 7490.2 тонныг бэлтгэжээ.  

Ийнхүү тус аймагт хадлан бэлтгэх ажил 117.5 хувь, гар тэжээл бэлтгэх нь 70.5 хувь, хужир шүү бэлтгэл 93.6 хувьтай байна. 


Энэ жилийн хувьд Булган, Зэрэг, Манхан, Эрдэнэбүрэн, Ховд сумын малчид байгалийн хадлангаа сайн бэлтгэж авсан.       

       

Засгийн газрын 277 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу сум бүр сумын аюулгүй нөөцөд 50 тонн өвс, 30 тонн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 150 тонн өвс, 50 тонн тэжээл нөөцлөх учиртай. 

Аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар сумдын аюулгүйн нөөцөд нийт 619 тонн өвс, 238.1 тонн тэжээл бэлтгэж, гүйцэтгэл 59.8 хувьтай явж байна. 


Харин
аймгийн аюулгүйн нөөцөд нийт 178.5 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэж, биелэлт 100 хувь болжээ. Сумын Засаг дарга нарт сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг 100 хувь бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 


Related news