ХОВД: Нийт 2409 худаг, уст цэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-02 10:31:50

Ховд /МОНЦАМЭ/.  Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ховд аймагт хийсэн зарим ажлыг танилцууллаа.


Ховд аймагт нийт худаг
, уст цэг 2409 байна. Үүнд инженерийн хийцтэй худаг 407, энгийн уурхайн худаг 1992, усан сан 10 байна.  


Энэ онд улсын төсвийн 375.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 суманд нийт 11 инженерийн хийцтэй худаг байгуулж, 2023 оны долоодугаар сард хүлээлгэн өгөх гэрээтэйгээр “Алтайн хар сувд" ХХК, "Эвлэл" ХХК-уудтай мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн орон нутгийн төсвөөр 2 суманд нийт 4 худгийг 153.0 сая төгрөгөөр гаргаж, хүлээлгэн өгчээ.

Малчин өрх бүр хашаа саравчаа тохижуулж байгаа. Одоогоор ашиглахад бэлэн нийт 10021 хашаа байгаагаас бод малын 2243, бог малын 7778 хашаа байна. Энэ нь хашааны хүрэлцээ хангамж 98.1 хувьтай байгааг илэрхийлж буй. Энэ онд бод малын 19, бог малын 28 хашаа шинээр барьсан байна.


Related news