Монгол Улсын гурван бүс нутагт орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-07 16:51:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Россотрудничество агентлаг, орчин цагийн боловсролын технологийн төвийн орос хэл заах арга зүй, орос хэлний орчин цагийн хэлбэрүүдийн тухай сургалт  Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Өвөрхангай аймагт энэ сарын 5-нд нэгэн зэрэг эхэллээ.

Орос хэлний монгол багш нарт зориулсан эрчимжүүлсэн ахисан түвшний сургалт нь багш нарын харилцааны болон соёл хоорондын чадварыг хөгжүүлэхэд төслийн зорилготой.

ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудын мэргэжилтэн, багш нар  орчин цагийн боловсролын технологи, тэр дундаа зайн сургалтын чиглэлээр өөрсдийн туршлагаасаа сургалтын үеэр хуваалцаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнууд, боловсролын орчинд заах шинэ технологийн арга, хэрэгслийн талаар монголын багш нарт хуваалцаж байна. Оросоос ирсэн илтгэгчид бодит жишээнүүдийг ашиглан интернетийн нөлөөгөөр орос хэл хэрхэн өөрчлөгдөж, орос хэл судлалд одоогийн байдлаар ямар хэлний резонансын үйл явц өрнөж байгаа талаар мэдээлэл өгч байна.

Сергей Буланов, төслийн зохион байгуулагч, сурган хүмүүжүүлэх ухааны кандидат, "Орчин цагийн боловсролын технологийн төв"-ийн захирал (Санкт-Петербург, ОХУ), "Бидний зорилго бол Монголын багш нарт боловсролын салбарт, орос хэл заах чиглэлд хамгийн сүүлийн үеийн мэдлэг олгох явдал юм. Хичээлийн хөтөлбөр өмнө нь их, дээд сургуульд авч байсан сонгодог суурь хичээлүүдээс эрс ялгаатай. Манай багш нар юуны түрүүнд хүүхэд, залуучуудад заах орчин үеийн арга барилдаа лекц, мастер класс ашиглахаас гадна багш нарын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, орос хэл заах орчин үеийн технологитой танилцуулна” гэлээ.

Мэргэжил дээшлүүлэх энэхүү сургалт 36 цагийн хөтөлбөртэй бөгөөд 2 өдрийн (12 академик цаг) багш нар бүтэн цагаар суралцаж, энэ сарын 5-6-нд лекц, зөвлөгөөн Улаанбаатар дахь Русский Дом, Эрдэнэт, Арвайхээр хотод зохион байгуулна. Эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулагчид 24 цагийн лекцийг онлайн хэлбэрээр явуулах юм.

Хичээлийн сэдвүүд:

·         орчин цагийн орос хэл;

·         Орос хэл заах орчин цагийн боловсролын технологи;

·         Соёл хоорондын ур чадвар;

·         Оросын хэл шинжлэл, бүс нутаг судлал.

Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын үүргийг гүйцэтгэгч Валерий Кильпякова, “Монголд нэгэн өвөрмөц төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд олон аймаг, бүс нутгаас ирсэн орос хэлний багш нар гурван цэгт нэг цагт цугларч, эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж орчин цагийн орос хэлний заах аргазүйд суралцаж байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд хөтөлбөрт заах арга зүйн олон хэлбэрийг багтаасан нь орос хэлийг зааж буй монгол багш нарт таалагдаж байгаад баяртай байна. Сургалтын төгсгөлд бүх багш нарт улсын стандартын ахисан түвшний сургалтын гэрчилгээ олгоно. Монгол улсад орос хэлийг зааж сургаж буй багш нарын тал хувь нь буюу 250 гаруй багш нар сургалтанд бүртгүүлсэн байна” гэв.


Related news