ХОВД: Иргэдийн 8.4 хувь нь эрт илрүүлэг үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-17 10:04:21

Ховд /МОНЦАМЭ/.  Эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд Ховд аймгаас 80 мянга гаруй иргэн хамрагдах учиртай.

Сүүлийн зургаан сар гаруй хугацаанд тэдний 8.4 хувь буюу 6.600 орчим хүн тус үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагджээ.   
Ийнхүү үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 43.9 хувь нь эрүүл, 56.1 хувь нь өвчтэй гарсан байна. Хоол боловсруулах болон зүрх судасны  эрхтэн, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг түлхүү оношлогдож байгаа гэж эмч, мэргэжилтнүүд хэллээ.

Орон нутагт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо удаашралтай, иргэдийн идэвх сул байна.


Related news