Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-21 13:10:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 


Шинээр илэрсэн тохиолдлын 43 нь нийслэлд, 42 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 990 731-д хүрэв.  Уг өвчний улмаас нэг хүн нас барснаар "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 133 хүн эндээд байна.

Related news