ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-22 08:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран амжилттай хийжээ. 


2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хоёрдугаар зэргийн цусны даралт ихсэх өвчинтэй, эрсдэл өндөр оноштой хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмийн эмчилгээ хийлгэх явцдаа толгойн өвдөлт намдахгүй байсан учраас толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, тархины эдийн цус харвалт оношлогдож, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянаас зөвлөгөө авч, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн баг хамт олонтой хамтарч, дүүргийн эмнэлэгтээ цусан хураа авах мэс заслыг хийжээ.

Мэс заслын явцад хүндрэл гараагүй, өвчтөний биеийн байдал тогтвортой байна гэж ЭМЯ мэдээлэв.

Related news