ОРХОН: Зорилтот бүлгийн 50 өрхөд халаалт, агаар сэлгэлтийн иж бүрдэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-25 15:07:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, БОАЖЯ, Орхон аймгийн ЗДТГ-ын байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд зорилтот бүлгийн 50 өрхөд монгол гэрийн дулаан алдагдалтыг бууруулах зорилгоор  халаалт, агаар сэлгэлтийн “ЧИП” багцыг  өглөө.

“ЧИП” багц нь гал түлэхгүйгээр гэрээ дулаан байлгах боломжтой цахилгаан халаагуур, дулаалгын болон агаар сэлгэлтийн иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Тухайлбал, уур, ус нэвтрүүлдэггүй бүрээс дулаалгатай хормойтой шалавч, хормойтой хаяавч, хатавчны дулаалга, хаалганы дулаалга, дулаалгатай өрх багтаж байна.  Багцын нийт  үнэ 3.2 сая төгрөг.

“ЧИП” багцыг 2019 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 1000 өрх хэрэглэж байна.



Related news