СЭЛЭНГЭ: Үе үеийн Засаг дарга нарын зөвлөл байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-28 08:36:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас үе үеийн Засаг дарга нарын зөвлөл байгуулжээ.

 

Энэхүү зөвлөл нь цаашид сум орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцож хамтран ажиллах аж.

 

Сайхан сумын ЗДТГ-аас дээрх үйл ажиллагааг Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баярын өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулжээ.

 

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд 1990-1992 оны анхны Засаг дарга С.Цэдэн-Иш, 2000-2004, 2016-2020 онд ажилласан О.Буянаа, 2004-2006 онд ажилласан Засаг дарга Р.Шийлэгжамбал нар оролцсон байна.  

 

Үйл ажиллагааны үеэр Засаг дарга нарт Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардуулж, Засаг дарга нарын зургийг хүндэтгэлийн самбарт байршуулжээ.

 

Түүнчлэн энэ үеэр Эзэн богд Чингис хааны эш хөрөг залах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор 2 албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа үе үеийн удирдлагууд болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын өмнө өргөжээ. 

Related news