Монгол Улс агаарын тээврийн шинэчлэлээ “Airbus”-аар хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-02 14:34:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өнөөдөр иргэний агаарын тээвэрт “Airbus” онгоцтой болж байна.


Тодруулбал, “Буянт-Ухаа”-гийн олон улсын нисэх буудалд “Airbus А320-200” загварын зорчигч тээврийн агаарын хөлөг газардаж байна. Тус онгоцыг манай улсын иргэний агаарын тээврийн “Монголиан Эйрвэйс компани хүлээн авч байгаа юм.

Airbus А320-200” агаарын хөлөг нь зорчигч тээврийн зориулалтаар Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэх юм.


Монгол Улсын Засгийн газраас ирэх гурван оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж буй. Энэ хүрээнд манай улсад агаарын тээврийн салбарыг либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төр, засгаас тавьж буй зорилго, зорилттой дээрх үйл явдал нийцэж буйг нисэхийн салбарынхан хэлж өндөр ач холбогдол өгч байна.


Манай улс "Монголд зочлох жил"-ийн өмнө иргэний агаарын тээврийн тэргүүлэх зэргийн, дэлхийн хамгийн найдвартай “Airbus” онгоцоор агаарын тээврийн шинэчлэлээ хийж байна.


Airbus нь нэг эгнээтэй тийрэлтэт онгоцны бүрэлдэхүүнээ A320 онгоцоор нэмж, дэлхийн хамгийн тав тухтай богино болон дунд зайн нисэх онгоцны стандартыг тогтоож, дэлхийн хамгийн амжилттай нисэх онгоцны нэг болоод буй аж.


Airbus A320 нь ихэвчлэн 140-170 зорчигчийн суудалтай бөгөөд хамгийн ихдээ 180 зорчигч хүлээн авах хүчин чадалтай, нэг удаагийн цэнэгээр 6.200 км туулах чадвартай.


20 гаруй жилийн тасралтгүй өсөн нэмэгдэж буй инновацийн үр шимийг хүртэж буй Airbus A330-200 нь хамгийн орчин үеийн, найдвартай нисэх онгоцны нэг юм. Тодруулбал, аюулгүй байдлын 99.4 хувийн найдвартай ажиллагаатай тул агаарын тээврийн компаниуд A330-200 загварын онгоцыг сонгосоор иржээ.

Related news