Банкны цахим шилжилтэд хамгийн түрүүнд хэрэглэгчийг зайнаас таних шаардлага тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-05 13:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк, санхүүгийн байгууллагын комплаенс үйл ажиллагааны форум “Туушин” зочид буудалд боллоо. Санхүүгийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын шаардлага санхүүгийн тухайн байгууллагад бизнесийн болон мэргэжийн ёс зүй, стандартад нийцэж хэрэгжиж буйг хэлэлцлээ.


Форумыг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж хэлэхдээ, “Банк, санхүүгийн салбарт эрдслийг бууруулахад комплаенсын зарчмыг хэлэлцэж буй нь чухал нөлөөтэй”-г онцоллоо. Тэрбээр, өнөөдрийн форумаар хамгийн чухал хөндөгдөж буй сэдэв нь цахим орчинд хэрэглэгчийг таних үйл ажиллагаа буюу E-KYC бөгөөд энэ нь банк, санхүүгийн салбар чухал үүрэгтэйг тодотгож, энэ хүрээнд эрх зүйн орчин, олон улсын туршлага, технологийн боломжуудыг ярьж байна гэв.


Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал М.Амар, энэ удаагийн форум 2 жил ковидын цар тахлаас болж завсарлаад одоо 3 дахь жилдээ болж байна. Энэ хугацаанд банк, санхүүгийн салбарт нэлээдгүй өөрчлөлт болсон. Дэлхий нийтэд виртиул хөрөнгийн асуудал хурцаар тавигдаж, дэлхийд хоёрт ордог бирж дампуурлаа. Шинэ технологи дээр үүсэн хөгжиж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ банк, санхүүгийн салбарын зах зээлд комплаенс буюу хууль, дүрэм журамтай хэрхэн нийцэж, мөнгө угаах эрдслүүд ямар байгааг хэлэлцэж буйгаар онцлог болж байна.


Шатахууны талбөрийг манай улс зөвхөн “Газпром банк”-тай хийж байна.




Мөн Орос-Украины хямралт, геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор төлбөр, тооцооны нөхцөл байдал хүндэрч, корреспондент (шууд харилцдаг) банкуудын харилцаа өөрчлөгдөж буйг хэлэлцлээ.


Энд ганц жишээ хэлэхэд, манай улс нефтийн бүтээгдэхүүнийг төлбөрийг нийлүүлэгч ОХУ-ын аль ч банктай өмнө нь хийдэг байсан бол олон улсын хориг, хязгаарлалттай холбоотойгоор өнөөдөр зөвхөн “Газпром банк”-тай харилцан гүйцэтгэж буйг Монголын Банкын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ мэдээллээ. 


Түүнчлэн манай улс банк, санхүүгийн салбарт цахим шилжилттэй холбоотойгоор хэрэглэгчийг зайнаас таньж мэдэх шаардлага тулгарч буй зэрэг асуудлыг өнөөдрийн форумаар хэлэлцлээ. Азийн сан тус форумд санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэн, мөнгө угаахтай тэмцэхэд хууль, хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар ажиллаж буй туршлага, арга зүйг хуваалцан сургалт зохион байгуулах зэргээр оролцож байна.  


Банк, санхүүгийн салбарын “Комплаенс форум-2022”-д манай улсаас ЦХХХЯ, ЦЕГ, УБЕГ, Монголбанк, тус банкны Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтэй тэмцэх зөвлөл, олон улсын эрсдлийн үнэлгээний дата дүгнэлтийн “Elucidate” компани, дэлхийн томоохон финтек компанийн нэг “Finastra байгууллагын төлөөлөл оролцлоо. Олон улсын санхүүгийн зөвлөх байгууллагын төлөөлөл цахимаар оролцов.


Тодруулга: Комплаенс гэдэг нь санхүүгийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, зохицуулагч (жишээ нь манай улсын СЗХ) байгууллагын зэрэг шаардлага тухайн байгууллагын бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн стандартад хэрхэн нийцэн хэрэгжиж буйг хэлдэг байна. 

Related news