ДУНДГОВЬ: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн үйл ажиллагаа 85,2 хувьтай хэрэгжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-13 15:48:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт 85,2 хувьтай хэрэгжжээ.

Тус дэд хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт, 31 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 1Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр төрийн албаны чадавхийг бэхжүүлэх зорилт 78.6, 2) Жендэрийн тухай хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилт 91.4, 3) Тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зорилт 91.0, 4) Хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилт 80.0, 5) Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт 85.0 хувьтай хэрэгжсэн аж.

Түүнчлэн Дундговь аймгийн хувьд Жендэрийн хөгжлийн индекс улсын дунджаас 0,02 функтээр илүү буюу 1,05, Тэгш бус байдлын индекс 0,35 гэсэн үзүүлэлттэй байна.

Аймгийн хүн ам зүйн судалгаагаар тус аймаг нийт 47542 хүн амтай, тэдгээрийн 50,3 хувь нь эрэгтэй, 49,7 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд хүн амын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа тэгш байна.

2021 оны Хөдөлмөрийн насны 32,6 мянган хүний 47,1% хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Аймгийн хэмжээнд өрх толгойлсон 2085 хүн байгаагийн дийлэнх нь буюу 82,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 17,5 хувь нь өрх толгойлсон аавууд байна.

Хүн амын дундаж наслалт 74,7 байгаа нь улсын дунджаас дээгүүрт ордог. Гэхдээ эрэгтэйчүүдийн дундаж наслалт 71,5 байгаа бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 79,5 байгаа юм.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тус аймгийн хувьд хангалтгүй хэвээр байна. Тодруулбал, аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 7 нь буюу 20 хувь нь аймаг, сумын ИТХ-ын хурлын дарга, нарийн бичгийн дарга 31 хүн байгаагийн 15 нь буюу 48 хувь, аймгийн болон 15 сумын 3, Засаг даргын орлогч нарын 5 нь, сумдын ИТХ-ын 295 төлөөлөгчийн 33 хувь, 68 багийн засаг дарга нарын 25, сумын ЗДТГ-ын дарга нарын 11 нь эмэгтэй төлөөлөл байдаг.

ТББ-уудын хийсэн судалгааны дүнгээс харахад шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн оролцоо давамгай байгаа бол сургууль, эмнэлэг гээд төрийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо давамгайлдаг байна.

 Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын 10 жилийн стратеги төлөвлөгөө”-г энэ онд батлан гаргасан бөгөөд тус стратегийн хүрээнд аймгийн Жендэрийн салбар хороо төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажээ. 

Related news