БАЯН-ӨЛГИЙ: Булган суманд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-16 09:31:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө газар хөдлөлт бүртгэгдлээ.


ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр чичирхийлэл орон нутгийн цагаар 02.07 цагт мэдрэгдсэн байна. Харин газар хөдлөлтийн голомт нь Булган сумын төвөөс зүүн урд зүгт 34 км зайд бүртгэгдсэн ба 4,1 магнитудын хүчтэй байв.

Related news