Коронавируст халдварын 45 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 45 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс дөрвөн тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 26 нь нийслэлд, 19 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1 007 070-д хүрэв. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.