БУЛГАН: “Хожуул” төсөл хэрэгжүүлж иргэдийн түлээний хэрэгцээг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жил дөрвөн суманд “Хожуул” төсөл хэрэгжүүлжээ. Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон сум "Хожуул" төслөөр
172,5 га ойн талбайн 265,0 мянган хожуул цэвэрлэсэн байна. Ойн цэвэрлэгээний
хожуулаар түлшний 3,7 мянган шоометр мод бэлтгэн орон нутгийн иргэдийн түлшний
хэрэгцээнд нийлүүлсэн байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
мэдээллээ.
Энэ төслийн үр дүнд Бүрэгхангай суманд
100 га талбайн 220000 ширхэг хожуулаас 2,7 мянган шоометр түлээ бэлтгэжээ.