ДУНДГОВЬ: ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар Өлзийт мандал өрхийн ЭМТ-ийн барилгын өргөлтгөл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-19 17:32:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2023 онд Дундговь аймагт ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга барих, их засвар хийх үйл ажиллагаанд 3,3 тэрбум, тоног төхөөрөмж худалдан авахад 467,6 сая, төсөл, хөтөлбөр, бусад үйл ажиллагаанд 1,520 тэрбум төгрөг төсөвлөж, аймгийн ИТХ-аас баталжээ.


Тус сангийн хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээний төлөвлөлтөд давхардсан тоогоор 5500 гаруй иргэн 72 төсөлд саналаа өгч, эрэмбэлснээр ирэх онд Өлзийт мандал өрхийн ЭМТ-ийн барилгын өргөтгөл, Сайнцагаан сумын ЗДТГ-ын засвар, Стандарт хэмжил зүйн газрын барилгын дээврийн засвар, Сайнцагаан сумын 15-р байрны пасадны засвар /12 айл/, Мандалговь цэцэрлэгт хүрээлэн, Говь-Угтаал сумын ЕБС-ийн дээврийн засвар, аймгийн төвийн нийтийн халуун усны их засвар, 3 саманд гэрэлтүүлэг, 2 суманд тоглоомын талбай байгуулах зэрэг 14 төслийг хэрэгжүүлэхээр болсон. Дээрх төслүүдээс эрүүл мэндийн салбарт буюу Өлзийт-Мандал өрхийн ЭМТ-ийн барилгын өргөтгөл хийхээр 719,6 сая төгрөг баталсан нь өмнөх оны хөрөнгө оруулалтаас онцлог болжээ.


Харин 2023 онд ОНХС-гийн 1,5 тэрбум төгрөгөөр нийт 11 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ. Үүнд:

1.

1. Мандалговь хотын I, II хэлхээний дулаан хангамжийн горимын тооцоо, дулаан алдагдлын аудит,

2.    Хот байгуулалтын кадастрын иж бүрэн мэдээллийн сан бүрдүүлэх,

3.    Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хийх ажлын ТЭЗҮ боловсруулах

4.    Түмний хорооллын дэд бүтцийн зураг төсөв боловсруулах,

5.    Хаус хорооллын ерөнхий төлөвлөгөө боловсруулах,

6.    Малчны хөгжлийг дэмжих төвийн зураг төсөв хийх,

7.    Цагаандэлгэр сумын ерөнхий төлөвлөгөө боловсруулж,

8.    Ид шидийн орон Дундговь хүүхэд хөгжил хамгааллын төсөл,

9.    Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр,

10.  Дундговио ногооруулъя хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

11.  Зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах.


Түүнчлэн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний зардал 645,892 сая төгрөг баталж, Сайнцагаан сумын Залуус хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, аймгийн төвийн багуудад жишиг гудамж байгуулах, дэд бүтэц, ногоон байгууламжийг сайжруулах, Олгойн говь-1 орд газарт шинээр гүний худаг гаргаж, цахилгаан хангамж, цэвэр усны дамжуулах шугамын ажлыг гүйцэтгэх, "Цахим төр- Ухаалаг Дундговь"  зэрэг 8 төслийг үргэлжлүүлэх ажээ.

Related news