ДОРНОГОВЬ: Нэг боодол өвс 10000 -15000 төгрөгийн үнэтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нэг боодол өвс 10000 -15000, хивэг 19000 төгрөгийн үнэтэй байна.
Энэ жил Дорноговь аймгийн хэмжээнд нийт нутгаар хэд хэдэн удаа цас орсон тул цаашид зарим нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй талаар албаныхан мэдээлэв.
Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 81,5 хувьтай хангагджээ.
Засгийн газрын 2022 оны 277 дугаар тогтоолоор тус аймгийн
өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 80 тонн тэжээл, сумдын
нөөцөд 560 тонн өвс, 420 тонн тэжээл нийт
аймгийн хэмжээнд 660 тонн өвс, 500 тонн тэжээл бэлтгэх даалгавартайгаас одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 270
тонн өвс, 61,5 тонн тэжээл, сумдын
аюулгүйн нөөцөд 580.6 тонн өвс 171.4 тонн тэжээл байна.