Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМДEГ-ын удирдлагууд "Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудал 2023 онд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтад ЭМДEГ-ын удирдлагууд болон "Новартис Аккесс хөтөлбөр" -ийн Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, "Новартис Фарм"-ийн Монгол дахь бүсийн менежер М.Солонго, "Новартис Аккесс"-ийн төслийн менежер Д.Сувд-Эрдэнэ нар оролцсон юм.