БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт 8 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-27 15:23:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын Цагааннуур боомт баяр амралтын өдрүүдэд 8 хоног амарна.


Тодруулж хэлбэл, энэ сарын 29-ний өдөр буюу Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болон 31-ний өдөр ажиллахгүй.


Мөн Оросын Холбооны Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1, 2, 3, 4, 5, 6, 8-ны өдрүүдэд Шинэ жилийн амралтын өдрүүд, 7-ны өдөр Зул сарын баяр тохиож байгаатай холбоотой хилийн боомтууд амрах аж.


Албаны хүний өгсөн мэдээллээр Цагааннуур боомт ирэх оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.

Related news