ӨВӨРХАНГАЙ: Нарийнтээл суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-27 15:52:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний 06:56 цагт Нарийнтээл сумын 1 дүгээр багийн “Шарга” гэх газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 07:03 цагт мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэг хохирол учраагүй хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдэв. Тухайн газар нь аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс урд зүгт 17 км-т, Ө-45°48’36.0”, У-101°24’36.0-т байрладаг.

Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар болон нутгийн малчдаас тодруулахад тухайн газарт нутгийн ойролцоо өвөлжиж буй малчдад болон сумын төвийн зарим айл өрхүүдэд чичирхийлэл мэдэгдсэн гэв. 

Related news