СЭЛЭНГЭ: Аймгийн "Хувьсгалын музей"-г шинэчлэн дэглэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-28 12:32:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Хувьсгалын музей буюу Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэх ажил эхэллээ. Ийнхүү ардын хувьсгалын өлгий нутгийн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэн орчин үеийн түвшинд хүргэснээр орон нутгийн иргэдийн соёлын үйлчилгээний чанар сайжрах том алхам болж буй юм.  

 

Тус үйл ажиллагааг энэ сарын 25-31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх бөгөөд Монголын Үндэсний музейн ажилтнууд хийж байна.

Музейн тухай хуулийн дагуу Монголын Үндэсний музей нь улс, орон нутгийн музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалт тогтмол зохион байгуулдаг байна. Мөн орон нутгийн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг ажээ.  

 



Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үзүүллэг дэглэлтийг хийх ажлын багт Эрдэм шинжилгээний төвийн ЭША Г.Бүрэнтөгс, Ж.Наранчимэг, Д.Нямсүрэн, Т.Түвшинжаргал болон мужаан Ж.Од, Б.Баттулга нар хийж байна. 

Энэхүү ажлын хүрээнд тус музейн үзэл баримтлалыг сайжруулан боловсруулах, үзүүллэг дэглэлтийг шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмж шилэн хоргыг шинэчлэх аж.

 

Энэхүү музейн шинэчлэн дэглэх ажлыг Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байна.

 

Related news