Дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг нэмэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүллээ.
Монгол
Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар
мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байр,
ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдийн хоолны зардлыг
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд тодорхой
хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоолыг хэлэлцэн, батлав.
2022-2023
оны хичээлийн жилд Мэргэжлийн болон
техникийн боловсролын сургалтын байгууллагын 55 дотуур байранд 14-18 насны нийт
3942 хүүхэд, Ерөнхий боловсролын
сургуулийн 523 дотуур байранд 6-18 насны 35077 хүүхэд амьдарч байна.