БАЯН-ӨЛГИЙ: Баяр амралтын өдрүүдэд зам тээврийн осол бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-02 10:58:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийт бүрэлдэхүүн Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 27-ноос нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.


Энэ хугацаанд тус газарт гэмт хэргийн шинжтэй 9, зөрчлийн шинжтэй 6 гомдол мэдээлэл бүртгэгдсэн ба одоо эдгээр гомдол мэдээллүүдийг шалгаж байгаа аж.


Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчлийг илрүүлж арга хэмжээ авчээ.


Харин тухайн өдрүүдэд зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. 

Related news