СЭЛЭНГЭ: Эерэг хандлагыг нийгэмд бий болгох үйлсээрээ Спирт бал бурам ХХК тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-05 08:26:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс өнгөрсөн 2022 онд нийт 42 ажил арга хэмжээг зохион байгуулжээ.

 

Дээрх ажлуудын нэн түрүүнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон“ байгууллага хамт олныг уриалсан уралдаант аяныг өрнүүлсэн байна.

 

Эл аяны явцад эерэг хандлагыг нийгэмд бий болгох зорилгыг өмнөө тавьжээ. Иймээс байгууллагууд өөрсдийн зохион байгуулж буй ажил үйлсээ нийтэд түгээж, Мандал сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн цахим хуудсанд байршуулсан аж.

 

Байгууллагуудын оролцоог дүгнэхдээ Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, эдгээрт олон нийтээс өгсөн үнэлэлт дүгнэлтийг голчлон авч үзсэн байна.  

 

Уралдаанд нийт төр төсвийн болон төрийн бус 40 аж ахуй нэгж байгууллага оролцож, гэмт хэрэг зөрчилгүй нийгмийг бүтээхэд санаачилгатай оролцжээ.  

 

Дээрх үйл ажиллагаанд нийт 29 байгууллага тайлан мэдээгээ ирүүлснээс Спирт бал бурам ХХК тэргүүлж, Түнхэл ЕБС, ХААН банкны Зүүнхараа салбар, УБТЗ-ын харьяа Моносхон цэцэрлэг тус тус удаалсан байна.

Related news