ӨВӨРХАНГАЙ: Амьсгалын замын цочмог, хүнд халдвар ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-10 15:44:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл идэвхжлийн түвшинд байна. Амбулаторийн нийт үзлэгийн 8 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос ихэссэн үзүүлэлттэй байна.


Мөн өвчлөгсдийн 86.7 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнхийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Одоогоор аймгийн БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлэгт 65 хүүхэд томуу өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Амьсгалын замын цочмог, хүнд халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх 7 хоногоос хоёр дахин ихэсжээ.


RSV /амьсгалын замын синцитиал вирус/-ээр эмнэлэгт хэвтэх түвшин өмнөх жилүүдээс 10 дахин их байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, олон нийтийн газраар явалгүй гэртээ байж, дархлаагаа тогтмол дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. 

Related news