СЭЛЭНГЭ: Сүхбаатар суманд 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-20 14:55:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 2023 онд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ.  


Тодруулбал, аймгийн төв Сүхбаатар суманд 50 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл болох газрын асуудлыг шийдэх мэргэжлийн судалгааны баг ажиллаж эхэлжээ.


Тус аймгийг дулаанаар хангадаг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ олон жил доголдолтой, иргэдээс гомдол тээсээр, өр авлагын асуудалтай явж иржээ. Энэ жилийн тухайд мэргэжлийн баг ажиллаад санал гомдолгүй явж байгаа ч, цаана нь станцын байдал маш хүндрэлтэй, олон уурхайд өр төлбөртэй байгаа аж.  


Иймээс станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага зардлаар өндөр ашиг олох, цаашлаад сумын хөгжилд түлхэц өгөх үүднээс энэхүү шинэ станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн байна.


Дулааны цахилгаан станц барьснаар аймгийн төвийн иргэд хэрэглээний усаар 4 улирлын турш хангагдах юм. Одоо бол зөвхөн өвлийн улиралд хэрэглээний халуун ус хэрэглэж байгаа бөгөөд зуны улиралд 7 хоногт 2-3 удаа хуваарийн дагуу өгч байгаа юм.

Түүнчлэн станц барьснаар цаашид халахгүй байна гэсэн гомдол үгүй болох, доголдох асуудал арилах аж.

Related news