Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж буйг ЭМДЕГ мэдээлэв.
ЭМДҮЗ-ийн
2022 оны 1 дүгээр тогтоолоор тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470 мянган
төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэх багаж хэрэгслээс
хамаарч 4.3-15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан
төлөхөөр зохицуулсан.
Иргэн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөс ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.