ХОВД: Малчин өрхүүдэд 400 тонн тэжээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-30 10:56:20

Ховд /МОНЦАМЭ/.  Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 9000 орчим малчин өрхийн 3.4 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо бий.

Одоогийн байдлаар тус аймгийн 11 суманд цас ихтэй байгаагийн улмаас мал аж ахуйн өвөлжилт хүндрэх эрсдэл их байна.

Ялангуяа Алтай, Үенч, Булган суманд их хэмжээний цас орж, хунгарласан хэсгээр цасны зузаан 1.2 метр орчим хүрээд байгаа бол Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Цэцэг, Дарви суманд харын зудтай байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, байгаль цаг уурын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах шаардлага тулгарч буй энэ цаг үед ХХААХҮ-ийн сайд асан, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны зөвлөх З.Мэндсайхан Ховд аймгийн малчин өрхүүдэд хувийнхаа зүгээс буцалтгүй тусламж үзүүлж, нийт 400 тонн тэжээл олгожээ. 

Малчин өрх бүрт 50 килограммаас багагүй хэмжээний тэжээл хуваарилах аж.   

Related news