Ховд аймгаас тодорсон Улсын аварга малчин, тариаланчид

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-12 11:12:44

Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Ховд аймгаас тодорсон Улсын аварга малчин, тариаланчдын нэрсийг танилцуулж байна.  


Тус
аймгаас шинээр Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин найм, Улсын аварга тариаланч хоёр төрөн гарлаа.

 Үүнд,  
Улсын хошой аварга малчнаар:

-Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам

Улсын аварга малчнаар: 

- Дарви сумын Мөрөн багийн малчин Дүүрэнбатын Хуягаа 

- Дөргөн сумын Аргалант багийн малчин Даваагийн Самданцоодол 

- Дуут сумын Шивэр багийн малчин Ядмаагийн Энхболд 

- Зэрэг сумын Бургасан багийн малчин Калийгийн Нямдорж 

- Манхан сумын Зэрэг гол багийн малчин Хандаагийн Бямбажав 

- Мөст сумын Цэцэг гол багийн малчин Дингаагийн Эрдэнээ 

- Чандмань сумын Жаргалант багийн малчин Дарьнямын Даваахүү 

- Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Нацагийн Лхагвасүрэн

Улсын аварга тариаланчаар:   

- Жаргалант сумын Намсрайн Оюун-Эрдэнэ 

- Жаргалант сумын Баделханы Хаундаг нар тус тус шалгарчээ.   

 

Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн малчин, тариаланчдад шагнал гардуулах үйл ажиллагааг тун удахгүй (сар шинийн баярын өмнө) зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Related news