СЭЛЭНГЭ: Малчдад эдийн засгаа тэлэх өргөн боломж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-13 17:29:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг малчдын зөвлөгөөнөө өнөөдөр зохион байгуллаа.


Зөвлөгөөний гол зорилго нь тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх таатай боломж нөхцөлийг хэлэлцэх. Малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх. Цаашлаад малчдад мал аж ахуйн талаар баримтлах бодлого, зорилтыг танилцуулах, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байв.


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлээ тэлэх өргөн боломж аймгийн малчдад байгааг нээлтийн үеэр онцоллоо.

Мөн тэрбээр "эрүүл мал-эрүүл хүнс" гэсэн зарчмыг баримталж, хаа хаанаа хариуцлагатай ажиллахыг тус салбарын удирдлага болоод бүхий л шат шатны хүмүүст анхааруулав.


Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн.


Зөвлөгөөнд 17 сумын Засаг дарга, сумдын ХАА-н тасгийн дарга нар, 350 гаруй малчдын төлөөлөл оролцлоо.


Мөн энэ үеэр аймгийн аварга цол хүртсэн малчид, фермерүүдийг шагнаж урамшууллаа.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, ХХААГ, МЭГ, "Хөгжлийн шийдэл" ТББ-ын “Best” хөтөлбөр хамтран зохион байгууллаа.

 

Related news