СЭЛЭНГЭ: Монгол Улсын Үндсэн хуулийг гардуулан өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-13 18:18:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах эрх үүрэг бүхий шинэ Үндсэн хуулийг батлахад Сэлэнгэ аймгаас 22 депутат оролцсон байдаг.


Дээрх 22 депутатын төлөөлөл болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Ганболд, Гавьяат механикжуулагч Н.Дэлгэрмөрөн нарт Монгол Улсын Үндсэн хуулийг гардуулан өгчээ.


Энэхүү үйл ажиллагааг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллах үедээ гардуулан өгөхийн ялдамд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэтгэлийг уламжилсан байна.


Тухайн үед Сандагийн Ганболд депутат Ерөөгийн САА-н тракторч, комбайнч, Нацагийн Дэлгэрмөрөн Найрамдлын САА-н тракторч, комбайнчаар ажиллаж байжээ.

Related news