Ховд аймгийн ИТХ-ын даргаар Гомбоогийн Пүрэвганди ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-01 11:04:52

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 7 сарын 15-ны өдөр болж  МАН-ын бүлгээс Ховд  аймгийн ИТХ-ын даргад Г.Пүрэвгандийн нэрийг дэвшүүлж бүх төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Г.Пүрэвгандийг Ховд аймгийн ИТХ-ын даргаар санал нэгтэй сонгосон юм.

Шинээр сонгогдсон Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, энэ оны сонгуулиар ИТХ-ын 10 дугаар тойрог Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багаас хоёр дахь  удаагаа нэр дэвшиж  аймгийн ИТХ-д  төлөөлөгчөөр  сонгогдоод байгаа юм.Түүний тухай товч танилцуулая.

Б.Пүрэвганди 1977 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн.Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

1999 онд Улаанбаатар хотын Дорно дахины гүн ухааны дээд сургуулийг нийгэм судлаач ,багш мэргэжлээр, 2001 онд Радио телевизийн дээд курсийг орчуулгын киноны дуу оруулагч, 2016 онд Ховд Их сургуулийг нябо, санхүүч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлагын хувьд 2005 онд  Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд зохион байгуулагч, 2007 онд МИАТ ХХК-ний Ховд салбарын төлөөлөгч, 2009 онд Ховд аймгийн ЗДТГазар мэргэжилтэн, 2012 оноос тус аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, намын дэд даргын алба тус тус  хашиж ирсэн.

Ховд аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа  төлөөлөгчөөр сонгогдсон юм.

А.Бямбасүрэн

Related news