ӨВӨРХАНГАЙ: Аймгийн аварга ажилтнууд, тэргүүний байгууллагуудад шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-16 17:56:27
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2022 онд ажил үйлсээрээ манлайлан идэвх зүтгэл, шинэ санаачилга гарган ажиллаж, аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний байгууллага, аварга ажилтнуудад шагнал гардууллаа.
"Аймгийн тэргүүний байгууллага"-аар байгалийн эрдэст ус үйлдвэрлэгч "Жем Хужирт" ХХК, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Арвижих Дөлгөөн" ХХК
"Аймгийн тэргүүний баг"-аар Арвайхээр сумын Ноёны 10 дугаар баг
"Аймгийн аварга ажилтан"-аар
- Бат-Өлзий сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Чимэддулам
- Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Ц.Алтан-Эрдэнэ
- Аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч Г.Уламбаяр
- Нарийнтээл сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн ажилтан Б.Ариунаа
- Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сантехникч Д.Донидренчин
- Баруунбаян-Улаан сумын ЗДТГ-ын жолооч Ц.Самданцоодол
- Ноос-Ирээдүй ХХК-ийн эсгийчин Д.Алтанчимэг
- Матрикс салоны үсчин М.Ариунтуяа
- Арвайхээр ТҮК-ийн ажилтан С.Нямхүү нар шалгарч, аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авав.


Related news